Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтайгаас өвлийн улиралд сүүний дутагдал, зуны улиралд сүүний илүүдэлтэй, газар нутгийн хуьд мал аж ахуй тархмал байдалтай ба түүхий эд бэлтгэх, ложистикийн оновчтой тогтолцоо байхгүй, техник технологи хуучирч хоцрогдсон, эргэлтийн хөрөнгө муу зэрэг шалтгаанаас сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Мөн түүнчлэн жил бүр 4000 гаруй тонн малын гаралтай хуурай сүүг импортлон хэрэглэдэг ба шингэн сүүнд шилжүүлэн тооцоолбол ойролцоогоор 35 мянган тонн болж байна.