Тус аймгийн нутагт 68600 хар сүүлт тархан нутаглаж байгааг 1999 онд тооцоолон гаргасан байдаг. 2009 онд Монгол орны тал хээрийн туруутан амьтдын тоо толгой, нөөцийг тогтоох судалгаагаар аймгийн зүүн хойд, баруун, өмнө хэсэг - Өмнөговь аймгийн зүүн хэсгийг хамруулсан судалгаагаар 1 км² талбайд 0.09 бодгаль ноогдох нягтшилтайгаар 6403 хар сүүлтийн нөөцтэй байсан байна.