150 метрээс багагүй урттай зорчигчийн тавцан, ээлжийн бусад ажилчдад зориулсан байр, өртөөний даргын өрөө, дохиолол холбооны механикийн өрөө, зорчигчдын нийтийн өрөө зэргийг барьж байгуулна. Зөрлөг бүрт тусгай зориулалтын машин, механизм болон вагоны ачилт, буулгалтын мухар зам байх шаардлагатай. Замын ашигтай урт нь 1500 метрээс багагүй байна.