Улсын хилээс 8-10 орчим км зайд Ханги хилийн өртөө байгуулахаар тооцсон тул Зүүнбаян өртөөнөөс Ханги хүртэлх замын урт ойролцоогоор 243 км болж байна. Энэхүү хувилбараар Зүүнбаян, Ханги өртөөдийн хооронд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах /галт тэрэг зөрүүлэх/ зорилгоор нийт 5-н зөрлөгийг байгуулах шаардлагатай.