Энэхүү үндэслэлийн зорилго нь шинээр баригдах Зүүнбаян - Ханги төмөр замын чиглэлийн оновчтой хувилбарыг тодорхойлоход оршиж байгаа бөгөөд БНХАУ руу тээвэрлэх төрөл бүрийн ачааг Зүүнбаян – Ханги , Замын үүд - Эрээний хилийн боомтуудаар гаргах, эргэлтээр нь Монголын хэрэгцээт ачааг тээвэрлэн, хилийн боомтуудын хүчин чадлыг жигд хувиарлан ашиглахад оршино.