Сайншанд - Зүүнбаян - Ханги хэсгийн ачааг тээвэрлэхэд 2ТЭ25КМ км-ийн шинэ загварын зүтгүүр ашиглах нь хамгийн үр дүнтэй юм. Энэ нь одоо байгаа засварын баазын бэлтгэгдсэн боловсон хүчнээр ашиглах, сэлбэг хэрэгслийн төрлийг багасгах, эдгээр зүтгүүрүүдийг замын аль ч хэсэгт нэмэлт зардалгүйгээр ашиглах, зүтгүүрийн бригадын ашиглалтыг нэгтгэх боломжийг бүрдүүлнэ.